АНУ-ын хөрөнгө оруулагчдыг зарим БНХАУ-ын технологийн компаниудад хөрөнгө оруулахыг хоригложээ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-15 06:42:10

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден компьютерын чип, квант мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны систем гэх мэт чухал технологийн салбаруудад хөрөнгө оруулахыг хориглож, бусад технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг Засгийн газарт мэдэгдэх шаардлагатай захирамжид гарын үсэг зурав.

Уг захирамж нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой БНХАУ-ын технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахыг урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ.  


Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ