Статистик: Монгол Улсад 431,130 жуулчин ирж, 650 сая орчим ам.долларын орлого оруулжээ
НийгэмЭнэ оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулсан гэх статисикийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны 2, 4, 6 дугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан тухайгаа салбарын яам нь мэдээлж байна.
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох арга хэмжээнүүд амжилттай болсон гэж үзэж буй юм.
Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээ гэж онцолж байна.