Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсчээ
Эдийн ЗасагМөнгөний нийлүүлэлт(M2) 32.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 21.1 хувиар өссөн байна.
Ийн өсөхөд
- төгрөгийн харилцах 1.9 их наяд төгрөг буюу 35.2 хувь
- валютын харилцах 43.8 хувь буюу 1.5 их наяд төгрөг
- төгрөгийн хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр буюу 12.5 хувь нэмэгдсэн нь нөлөөлөв.
Төгрөгийн хадгаламж 14.5 их наяд төгрөг байна. Үүний 88.6 хувь нь иргэдийн, 11.4 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж юм.
Харин валютын хадгаламж 5.2 их наяд төгрөгтэй тэнцэхүйц байна. Доорх графикаас 800 тэрбум төгрөг хадгаламжийн байгууллагаас гадуур байгааг харж болохоор байна.