Төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалж эхэллээ
Эдийн Засаг“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн төмрийн хүдэр, баяжмалыг биржээр арилжаалах “Цан цохих ёслол” өнөөдөр /2023.09.15/ Монголын Хөрөнгийн Бирж ХХК-ийн байранд боллоо.
Нээлтийн ажиллагаанд
“Эрдэнэс Монгол” нэгдлийг төлөөлж Зэс металлын группийн менежер Ц.Төгсбуян,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын Эдийн засаг худалдааны газрын дарга Н.Тэгшжаргал,
“Монголын Хөрөнгийн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Монголын
Хөрөнгийн бирж” ХХК-ийн бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ нар
оролцож, цан цохисноор арилжааг албан ёсоор нээлээ.
"Дархан
төмөрлөгийн үйлдвэр” ХХК 16 цагт 58 хувийн агууламжтай, 2 багц, 6,800 тн
төмрийн баяжмалыг 56 ам.доллароор санал болгон арилжаалж эхэллээ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд цаашид нэгдсэн
борлуулалт, логистик стратегийн хүрээнд “Монголросцветмет” ТӨҮГ болон “Дарханы
төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 52 хувийн агуулгатай төмрийн хүдрийн завсрын
баяжмалыг багц байдлаар хольж биржээр борлуулахаар төлөвлөж байна.
Засгийн газрын 2022
оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 466 тоот тогтоолоор баталсан “Экспортод гаргах
нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу Нүүрсний цахим арилжааг
зохион байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 5,664,000 тн нүүрс
борлуулагдсан.“Эрдэнэс Тавантолгой” ХК 4,294,400 тн нүүрс буюу нийт
борлуулагдсан нүүрсний 75.8 хувийг арилжжээ.