НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ Лхагва гарагт болно
Эдийн Засаг2023 оны 09-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол аравдугаар сарын 18-нд буюу лхагва гарагт Боловсрол суваг тв-гээр улс орон даяр шууд цацагдана.
Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д "Энэ журмын 3.6-д заасан урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгоно" гэж заасны дагуу төлбөрийн баримтын хэвлэлт хамгийн өндөр дүүрэг, орон нутгийг танилцуулж байна.