1072 хувьцаатай Монгол Улсын иргэн 256 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-18 08:20:02


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрт 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.


Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна.

Үүний үр дүнд 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.

Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан ногдол ашиг олгоно.

Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. 

2022 оны ногдол ашиг 104 000 төгрөг байсан бол 2023 оны ногдол ашиг 256 000 төгрөг байна.  

Холбоотой мэдээ