Олимпын бамбарын буухиад БНСУ-ын дуучин оролцжээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-07-16 06:04:38

 

"Парис 2024" зуны олимпын XXXIII наадам нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ. Франц улс эдгээр өдрүүдэд олон орны зочдоо хүлээн авч олимпын бамбарын буухиаг үргэлжлүүлсээр байна. Өчигдөр(07.14) болсон бамбарын буухиад ВTS хамтлагийн дуучин Жин (Jin) оролцож шүтэн бишрэгчдээ баярлуулжээ. Олимпын бамбарын буухиад БНСУ-ын алдарт хамтлагийн төлөөлөл ирэх болсон нь Франц дахь шүтэн бишрэгчдийн хувьд том бэлэг байжээ. Мөн К-Поп урсгалыг дэлхий дахинд түгээж буй BTS хамтлагийн гишүүн Жинийг харахын тулд Louvre Museum-н хажууд хүлээж зогссон залуус олон байжээ. Зарим шүтэн бишрэгчид долоон цаг орчим хүлээж зогссон ч харамсаагүй гэдгээ хэлж байв. 

"Парис 2024" зуны олимпын XXXIII наадам долдугаар 26-д нээлтээ хийх юм. Олимпын наадмын маргааш нь жүдо бөхийн хоёр жингийн барилдаанаар Монголын багийн уралдаан эхэлнэ. 

Ч.БОЛОР

Холбоотой мэдээ