Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “В1, Тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа
Эдийн Засаг
Мүүдиз (Moody’s) зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэл “В1, Тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Монголын Улсын зээлжих зэрэглэл “B1, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцлов.
-Засгийн газрын өрийн оновчтой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд өрийн дахин санхүүжилтийн эрсдэл бууруулсан;
-Уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн;
-Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд түүхий эдийн үнийн бууралтаас үл шалтгаалан сайжирсан;
-Засаглал болон институцийн үр нөлөөний чиглэлд хийгдэж буй шинэчлэлүүдэд ахиц дэвшил гарсан хэмээн дүгнэжээ.
Мүүдиз агентлаг 2 жил дараалан Монгол Улсын зээлжих зэрглэлийг нэмэгдүүлж, энэ онд “В1, Тогтвортой” түвшинд хүргэж сайжрууллаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал нөлөөтэй ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Монгол Улсын Зээлжих зэрэглэл сайжирснаар зөвхөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад 7 арилжааны банк, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэнэ.