“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлов

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-10-22 09:51:12
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 21 сая тонн нүүрс экспортлоод байна.
 
Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс тус тус экспортолсон бөгөөд 10 дугаар сарын 18-ны өдөр биржийн 406 тээврийн хэрэгсэл экспорт хийсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
 
 
Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28 хувь байсныг аравдугаар сард 40 хувь болгож нэмэгдүүллээ гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ. 
Холбоотой мэдээ