МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын шилдэгүүд тодорлоо
Нийгэм
МСБХ-ны Үндэсний Дээд Лиг улирлын шилдэгүүдээ өнөөдөр тодрууллаа.
“Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийн шагналын эзнээр BCH Knights
багийн тоглогч О.Эрдэнэцогт тодорлоо.
О.Эрдэнэцогт
Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 27 тоглолтод оролцохдоо 13.9 оноо
4.9 самбар 5.9 оновчтой дамжуулалт 1.6 бөмбөг таслалт 84% чөлөөт шидэлтийн
гүйцэтгэл хийсэн статистикыг үзүүлсэн байна.
“Улирлын Шилдэг
Дасгалжуулагч”-ийн шагналын эзнээр BCH Knights
багийн ахлах дасгалжуулагч Юрис Васильевс тодорлоо.
Юрис Васильевс Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд багаа 27 тоглолтод удирдан оролцохдоо 18-9 амжилтыг үзүүлсэн байна.
“Улирлын
Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч”-ийн шагналын эзнээр Хасын Хүлэгүүд
багийн тоглогч Б.Барсболд тодорлоо.
Б.Барсболд
Үндэсний Дээд Лигийн өнгөрсөн буюу 2024-2025 оны улиралд 7.9 оноо 3.6 самбар
3.1 оновчтой дамжуулалт 2.1 бөмбөг таслалт 37% довтолгооны гүйцэтгэл дунджилсан бол 2025-2026 оны улиралд 26 тоглолтод оролцохдоо
12.0 оноо 4.5 самбар 5.7 оновчтой дамжуулалт 2.3 бөмбөг таслалт 43% довтолгооны
гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.
“Улирлын Шилдэг
Хамгаалан Тоглогч”-ийн шагналын эзнээр SG Apes
багийн тоглогч Г.Дөлгөөн тодорлоо.
Г.Дөлгөөн Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 23 тоглолтод оролцохдоо 16.2 оноо, 9.0 самбар, 1.1 бөмбөг тасалж, 0.8 хаалт хийсэн статистикыг үзүүлжээ.
“Улирлын
Шилдэг Шинэ Тоглогч”-ийн шагналын эзнээр Khan Falcons
багийн тоглогч О.Өсөхбаяр тодорлоо.
Шагналыг
Европын Холбооны төлөөлөл Арно Априю гардуулан өглөө.
О.Өсөхбаяр
Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 25 тоглолтод оролцохдоо 11.4 оноо, 6.5 самбар, 0.9 бөмбөг тасалж, 45% довтолгооны гүйцэтгэл бүхий статистикыг
үзүүлсэн байна.
“Улирлын Шилдэг 6 Дахь Тоглогч”-ийн шагналын эзнээр Khan Falcons багийн тоглогч А.Батхуяг тодорлоо.
А.Батхуяг
Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 23 тоглолтод сэлгээнээс оролцохдоо
14.4 оноо, 3.2 самбар, 3.7 оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг тасалсан статистикыг үзүүлжээ.
“Улирлын Шилдэг Олон Улсын Тоглогч”-ийн шагналын эзнээр BCH Knights багийн тоглогч Давион Уоррен тодорлоо.
Давион Уоррен Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 26 тоглолтод оролцохдоо 26.7 оноо, 6.1 самбар, 5.8 оновчтой дамжуулалт, 3.0 бөмбөг таслалт хийсэн статистикыг үзүүлжээ.