“Милан–Кортина”- 2026: Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөнө

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-03-06 04:49:03


“Милан–Кортина-2026” Өвлийн Паралимпын наадам  гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно. “Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын

наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлүүдэд өрсөлдөх гэж байна.

Пара гүйлтийн цана

Батмөнхийн Ганболд (LW6 ангилал)

Тэрээр эрэгтэйчүүдийн дараах төрлүүдэд оролцоно:

  • Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
  • 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)
  • 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал)

Цэгмидийн Дашдорж (LW8 ангилал)

Түүний хувьд мөн адил

  • Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
  • 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)
  • 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал) төрлүүдэд хүч сорих юм.

Пара уулын цана

Бямбадоржийн Цэрэнпунцаг (LW6/8-1 ангилал)

Тэрээр эрэгтэйчүүдийн

  • Жайнт слалом (зогсоо ангилал)
  • Слалом (зогсоо ангилал) төрлүүдэд өрсөлдөнө.
Холбоотой мэдээ