“Tourism Week – 2026” үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-03-10 04:52:11


“Tourism Week – 2026” үндэсний чуулганы хоёр дахь өдөр “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр эхэлж, өдөржин үргэлжлэх хөтөлбөрөөр тогтвортой аялал жуулчлалын бодлого, дэлхийн чиг хандлага, Монгол Улсын боломжийг хөндөн ярилцаж байна.


Өдөрлөгийн онцлог нь олон улсын болон дотоодын сонирхолтой, туршлагатай илтгэгчид оролцож буй явдал юм. Үүнд НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид, Японы ЖАЙКА байгууллагын зөвлөхүүд, олон улсын судлаачид, дипломатчид болон Монголын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд тогтвортой аялал жуулчлал, дэлхийн чиг хандлага, “Best Tourism Villages by UN Tourism” санаачилга, олон улсын зах зээлд өрсөлдөх боломж зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Мөн дипломат ёс зүй, палео-аялал жуулчлал, бизнесийн туршлага зэрэг өргөн хүрээний сонирхолтой сэдвүүд хөтөлбөрт багтсан нь оролцогчдын анхаарлыг татаж байна. “Аялал жуулчлалын академи” өдөрлөг нь мэдлэг, туршлага солилцохоос гадна Монголын аялал жуулчлалын салбарт шинэ санаа, шинэ хамтын ажиллагааг бий болгох чухал хэлэлцүүлэг өрнөх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд