Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төсөлд тусгах саналаа түншлэгч талууд танилцууллаа
Нийгэм
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулж, хамтын хэлэлцээний бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Улсын хэлэлцээрийг төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр баримтлах бодлогын чиглэл, Хүний хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах талаар баримтлах бодлогын чиглэл, Цалин хөлс, орлогын талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэл, Нийгмийн түншлэл, тэгш байдал гэсэн чиглэлээр боловсруулахаар тохирсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан тус ажлын хэсэг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, нийгмийн түншлэгч талууд тус бүрдээ боловсруулсан “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслөө танилцууллаа.
Дээрх саналуудыг нэгтгэсэн байдлаар дараагийн хурлаараа хэлэлцэх юм. Нийгмийн гурван талт түншлэлийг бүх түвшинд сайжруулах, Улс, салбар, салбар дундын хэлэлцээр, хамтын гэрээ, хэлэлцээрт туссан асуудалд ул суурьтай хандан, талууд үүрэг хариуцлагаа хүлээж, хэрэгжүүлдэг жишиг, соёлыг бий болгох мөн өмнөх хэлэлцээрийн хэрэгжилттэй уялдуулан сайжруулах, зорилт төлөвлөгөөгөө оновчтой төлөвлөхөд түншлэгч талууд анхааран ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна.