Боловсролын ерөнхий газраас сурагчдад хэт их гэрийн даалгавар өгөхгүй байхыг зөвлөлөө
НийгэмСурагчдын амралт дуусаж хичээл эхэлсэнтэй холбогдуулж Боловсролын ерөнхий газраас зөвлөмж гаргажээ. Тодруулбал, хүүхдийг эрэмбэлж байр эзлүүлдэг уралдаан тэмцээнийг зохион байгуулахгүй байх, аавуудын болон ээжүүдийн баярт зориул хэн нэгэнд хандсан зохион бичлэг бичүүлэхгүй байх, сургуулийн секц дугуйлангуудад хүүхэд нэг бүрийг ялгаваргүй хамруулах, гэрийн даалгаврыг хэт их ачаалал үүсгэхгүйгээр өгөх зэрэг зөвлөмжүүдийг гаргасан байна.
Сэтгэгдлүүд