3025 тонн давс, 721 тонн бодис нөөцөлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-23 01:29:42

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 16 байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлж, тусгай машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс биелэлт 78 хувьтай байна. Нийт 6056 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөс өнөөдрийн байдлаар 3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Есдүгээр сарын 30-ны дотор бүрэн нөөцөлж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, давс, бодисоо сайтар нөөцлөхийг анхааруулав.

Холбоотой мэдээ