БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгууллагдаг билээ. Ковидын цар тахлын улмаас завсарлаад байсан соёлын өдрүүд энэ онд болохоор болжээ. Тодруулбал 2023 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 4 өдрийн хооронд Улаанбаатар хотноо “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд болно.
Энэхүү соёлын өдрийн нээлт наймдугаар сарын 30-ны өдөр соёлын төв өргөөнд болох аж.
Мөн “Зэвсгийн эрдэм, Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг зохион байгуулах юм. Энэхүү тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэсэн байна. БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгох юм.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар ирж үзлэг, эмчилгээг хийхээр болжээ. Тухайлбал 2023 оны 8 дугаар сарын 31 өдөр Хоёрдугаар төв эмнэлэгт, есдүгээр сарын 1-нд Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм байна. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой юм.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгөх болно. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулна.