"Туулын хурдны зам" нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ирсэнгүй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-03-30 03:23:16

Туулын хурдны замыг эсэргүүцэж #SaveTUUL хөдөлгөөн өрнөж, иргэд уг төслийг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулаад 5 хоносон билээ. Харин өнөөдөр УИХ дахь Ардчичлсан намын бүлэг уг асуудлаар талуудыг оролцуулсан нээлттэй сонсголыг төрийн ордонд зохион байгуулж байна. 


Уг нээлттэй хэлэлцүүлгийн зарыг "Туулын хурдын зам" төслийг хэрэгжүүлэгч болон эсэргүүцэгч талуудад урилга хүргүүлсэн. Харин өнөөдрийн хуралд төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн ЗДТГ-аас хотын орлогч Т.Даваадалай ирсэн бол хотын дарга Х.Нямбаатар ирсэнгүй. 


Туулын эко системд хортой уг төслийг нэн даруй зогсоох нь зүйтэй хэмээн иргэд, байгаль орчны шинжээчдээс бүрдсэн #SaveTUUL эсэргүүцлийн багийнхан байр сууриа илэрхийлж байна. 

Хэлэлцүүлэг төрийн ордонд үргэлжилж байна.

 


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд