ЦУОШГ: Энэ сарын 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэх бол өмнөд нутгаар салхи шуургатай байна
Нийгэм
2026 оны 05-р сарын 05-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болонтөвийн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газар, говийнхойд болон зүүн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орно.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг байна. Шөнөдөө бага зэргийн бороо орж, өдөртөө хур тунадас орохгүй. Салхибаруун өмнөөс баруун хойш чиглэн секундэд 5–10 м, зарим үед 12–14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө +4...+6°C, өдөртөөсэрүүсэж +10...+12°C дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.