Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-05-05 02:55:48

Өнөөдрөөс /2025.05.05/ эхний ээлжид чөлөөлсөн 55 нэгж талбарын гурван эгнээ гудамжны газрыг “Рио Тинто” группт хүлээлгэн өгч, тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд багтаан Парк шиг төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх юм байна. 


Мөн тавдугаар сард хуралдах нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Гандан” тогтоолын төслийг өргөн барина. Тус төсөл нь 1800-аад оноос хойш суурьшсан Гандан орчмын айл өрхүүдийг үе шаттайгаар газарт хамруулж, чөлөөлөн, Улаанбаатар хотын төвд хамгийн том цэцэрлэгт хүрээлэн бүхий өндөрлөг дэнжийг бий болгох, Гандангийн түүх, соёлын өвийг хадгалан үлдэх зорилготой гэж албаныхан мэдээллээ. 


Цаашид Ганданг тойрсон үл хөдлөх хөрөнгийг үе шаттайгаар нийслэл худалдан авах юм байна. 

Холбоотой мэдээ