Замын-Үүд боомтын зургаан албан тушаалтныг баривчиллаа

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2021-07-21 06:27:35
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй АТГ, ЦЕГ-ын ажлын хэсэг өнөөдөр /2021.07.06/ Замын-Үүд суманд ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргав. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, замын үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Одоогийн байдлаар зургаан хүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч цаашид энэ тоо хэд болж өсөхийг таашгүй. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр Замын-Үүдтэй холбоотой ажлуудын хөрөнгө мөнгө шийдэгдсэн. Харин одоо хэн энд авлигалын уурхайг бий болгосонг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно гэлээ.

Өнөөдөр /2021.7.6/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа. Прокурорын зөвшөөрлийн дагуу тухайн зургаан албан хаагчийг баривчилж, 48 цаг хорих зөвшөөрлийг аваад байгаа юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар:

-Замын-Үүд сумын Засаг дарга, хил хамгаалах газрын удирдлага, Авто тээврийн үндэсний төвийн удирдлага, Замын цагдаагийн дарга тэргүүтэй зургаан албан тушаалтныг шалгаж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу явж байгаа.Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах хангалттай үндэслэл бий.

Өнөөдөр бид энд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон шийдвэрийг танилцуулах гэж ирсэн. Мөн энд байгаа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах ажлыг зохион байгуулна. Замын-Үүдийн гаалийн газрын даргыг сольж, энд байгаа байцаагчдыг бараг бүхэлд нь сольж, өөр газар руу явуулж сэлгэн ажиллахаар болж байна. Авто тээврийн үндэсний төвийн алба хаагчдын дийлэнхийг нь сольж, төвөөс өөр алба хаагчдыг ажлуулахаар болж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 30 гаруй алба хаагчдыг төв рүү татаж, төвөөс наашаа сэлгэж ажиллах гэж байна. Үүнээс гадна хил хамгаалах байгууллагын боомтын захиргаа, боомт хариуцсан заставын дарга, отрядын даргыг сольж байна. Гэнэт өнөөдөр шийдсэн асуудал биш. Өмнө нь иргэдээс өргөдөл гомдол ирж байсан.

Замын-Үүдэд бугшарсан авлига, албан тушаалын асуудлыг цэгцэлж, цоо шинэ бүрэлдэхүүн өнөөдрөөс эхлэн хилийн шалган нэвтрүүлэх, авто тээврийн үндэсний төв, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд дээр ажлуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй сошиал сайн тэмцэж байна. Олон ч хэрэг ил гарч байна. Үүний хажуугаар анхан болон дунд шатны авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэнэ.

Эрээн боомтын өргөн царигийн зам нь Хятадын хувийн компанийнх юм байна. Зам тээврийн яам энэ компанитай хэлэлцээр хийж, сая 50 вагон нэг төрлийн овор ихтэй бараануудыг оруулж ирсэн. Одоо цаашид өдөр тутам сэлгүүлэн ачих ажлыг зохион байгуулна. Хоёрдугаарт, Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаанд Хятадын иргэн, жолооч нарыг шууд ачаатайгаа орж ирж, машинаасаа буулгүй сэлгүүлэн ачих боломжийг судалж байна. Хятадын талаас маргаашнаас 120 машин нэвтрүүлэхээр болж байна. Карантинд байгаа жолооч нар гэртээ харилгүй удсан учир солих ажлыг зохион байгуулна. Хэд хоногийн дотор энэ түгжрэл алга болно гэдгийг нь мэдэхгүй байна.
Холбоотой мэдээ