Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-180 см даван үерлэж байна
НийгэмХарин Орхон, Онон, Халх, Онги, Таац гол үерийн аюултай түвшинг 5-180 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.
Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ