Олон улсын биологийн 32-р олимпиадаас Монгол сурагчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
НийгэмПортугал улсын Лиссабон хотоос зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, УБ 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Монгол улсын багийг Улсын биологийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн дэд профессор Д.Нарангарвуу ахлан, дасгалжуулагч, шүүгч багшаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, МУИС-ийн дэд профессор Д.Лхагвасүрэн, Ө.Энэрэлт, Шинэ үе сургуулийн багш, магистр Д.Чинзориг ажиллажээ.