Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадиас 2 алт хүртлээ
НийгэмОлон улсын математикийн олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчдын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Манай улсын сурагчид Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргаад байна.
Зуны олимпын наадам болж байгаа энэ цаг мөчид манай улсын сурагчид олон улсын олимпиадад оролцож сайхан амжилт гаргасанд монголчууд баяртай хүлээн авч байна. Олон улсын математикийн 62 дугаар олимпиад нь ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ оны 7 дугаар сарын 14-24-нд болж байна.