Даланзадгад-Улаанбаатарын чиглэлийн авто замыг хаалаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-07-24 09:38:34
Даланзадгадаас Улаанбаатарын чиглэлийн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
Өмнөговь аймгийн төв Даланзадгадын орчимд усархаг аадар бороо орсны улмаас тус чиглэлийн авто замын хөвөө үерт автасан тул эвдрэл гарч болзошгүй байгаа юм. Иймд аймгийн Онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргалаа.
Мөн Даланзадгадаас гарах орох хөдөлгөөнд суудлын тэрэг болон мотоциклтэй иргэд зорчихгүй байхыг анхааруулж байна. Учир нь автомашин мотоцикл шавар, усанд суусан дуудлага ихээр ирж байгаа аж.
Холбоотой мэдээ