Өнөө шөнө усархаг бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-07-24 09:44:43
Энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө нутгийн төв болон зүүн сумдын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Иймд малчид, тээвэрчид, ард иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Энэ сарын 23-нөөс 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн төв Даланзадгад орчимд хамгийн их хур тундас ороод байна. Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Даланзадгадад 35.0мм, Ханбогдод 11.0мм, Баяндалайд 10.0мм бороо орсон байна. Мөн Ханан антень 5.3мм, Булган 7.0мм, Цогтцэций 3.0мм, Сэврэй 2.0мм, Цогт-овоо 0.6мм, Баян-овоо 0.3мм, Манлай 0.0мм бороо оржээ.
Холбоотой мэдээ