Төрсөн ах дүү хоёр олимпын аварга боллоо

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-07-25 12:13:50

Эрэгтэй -66 кг-ийн жинд Японы тамирчин, дэлхийн хошой аварга Абэ Хифүми түрүүллээ. Тэрбээр шөвгийн наймд Монголын тамирчин Ё.Басхүүг, хагас шигшээд Бразилын Даниел Карниныг, финалд Гүржийн Важа Маргвелашвилиг тус тус ялж, олимпийн аварга боллоо. 

Харин эмэгтэй 52 кг-ийн жинд Абэ Хифүмигийн дүү Японы тамирчин, дэлхийн хошой аварга Абэ Үта түрүүллээ. Шөвгийн наймд Их Британийн Челси Жайлесыг, хагас шигшээд Италийн Одетте Жиуффридаг, финалд Францын Амандин Бюшарыг тус тус ялж, олимпийн аварга боллоо. Ийнхүү хоёрхон насны зөрүүтэй төрсөн ах дүү хоёр нэг өдөр олимпын наадамд жин тус бүрдээ тэргүүн байрны  эзэн болоод байна.  

Холбоотой мэдээ