Цагдаагийн ахмад Н.Алтангэрэлд өргөө цагаан гэр бэлэглэв
НийгэмӨнөөдөр Засаг дарга Х.Болормаа дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Алтангэрэлд буцалтгүй тусламж олгов.
Н.Алтангэрэл нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, цагдаагийн байгууллагад 13 жил ажиллаж байгаа албан хаагч. Түүний орон гэр галд өртөж, шатсан тул хамт олноос нь дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Тиймээс дүүргийн Засаг даргын Тамгын газар Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэн Н.Алтангэрэлийн гэр бүлд өргөө цагаан гэртэй болоход нь дэмжлэг үзүүллээ.