Оюутнуудыг ургац хураалтад дайчилна
Улс ТөрХүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Хаврын тариалалтыг хөл хорионы нөхцөлд технологийн ажлыг эхлүүлсэн. Гэхдээ хувийн хэвшил, тариаланчид цаг хугацаанд нь ногоо тариалж намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах цаг ирээд байна. Энэ онд нийтдээ 616 мянга га талбайд үр тариа тарьсан. Үүний 416.8 мянга га талбайд улаан буудай, 19.1 мянган га талбайд төмс, 9.4 мянган га талбайд хүнсний ногоо, 10.4 га талбайд тосны ургамал, 4.7 мянган га талбайд жимс жимсгэнэ тариалсан.
Ургацын тариалалтыг газар дээр нь танилцахад соёололт болон, технологи 90 хувийн онц сайн дүнтэй байна. Энэ жил боломжийн ургац авах нь гэж харж байна.
Ургац хураалтад тулгамдаж буй асуудал нь орон нутгийн болон улсын чанартай замын эвдрэл, саадгүй тээвэрлэх чиглэлээр сая Засгийн газрын тогтоолд замын асуудлыг шийдвэрлэх чиглэл гаргалаа. Мөн богино хугацаанд ургац хураахад ажиллах хүчний байдал хүндрэлтэй байгаа. Үүнд Засгийн газраас МСҮТ, их дээд сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр тогтоол гарсан. Үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш. Аж ахуй нэгжүүд гэрээ байгуулан ургац хураалтад нийтээрээ оролцох шийдвэрийг гаргав. Аж ахуй нэгжүүдийн хувьд 8000 орчим ажиллах хүн хэрэгтэй байгааг хэлсэн. Дунджаар өдөрт 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтайгаар ургац хураалтад ажиллуулна гэдгээ ААН-үүд илэрхийлсэн гэлээ.