Сенсаци: Гаалийнхан 1,1 сая орчим ам доллараар үнэлэгдэх, маш хүчтэй донтуулах үйлчилгээтэй хар тамхи илрүүлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-08-12 07:16:56

Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим ам.доллараар үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг Гаалийн албаныхан илрүүлжээ.

Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоосон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байна.

Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа аж. Шинжилгээгээр маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогдсон талаар албаныхан мэдээллээ.

Холбоотой мэдээ