Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилгын ажлыг эхлүүллээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-08-16 07:26:25

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синг нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд 700 гаруй хүнийг ажлын байраар хангах юм. Барилгыг ирэх онд ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд сурталгүй, авлигагүй, цахим засаглалыг бий болгох Засгийн газрын зорилгын хүрээнд хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт, IT, мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг бэлтгэх шаардлагатай байгаа. Аутсорсингийн төв нь үүнд ихээхэн хувь нэмрээ оруулах чухал төсөл гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон.

Элчин сайд хоёр улсын хамтарсан энэхүү төслийг хэрэгжүүлснээр цахим Монгол хөтөлбөрт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн тэрбээр IT, аутсорсинг, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид 16 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж хамтарч ажиллана гэлээ.

Төслийн ач холбогдол:

Монгол залуус эх орондоо мэдээлэл харилцаа холбоо, технологийн чиглэлээр

чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэнэ

Сүүлийн үеийн технологийн мэдлэг, ур чадварын үндэс суурийг Монгол Улсад нэвтрүүлэх

Орчин үеийн мэдээллийн технологийн орчинг ашиглан дэлхийн стандартад нийцсэн боловсрол олгох

Бизнесийн шинэ боломжууд нэмэгдэж, дэлхийн стандартын дагуу ажиллан аутсорсингийн үйлчилгээнээс орлого олох боломжийг бүрдүүлэх юм.


Холбоотой мэдээ