ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний оронд хэн томилогдох нь одоогоор тодорхойгүй байна. ХӨСҮТ-ийн захирлыг чөлөөлөх, томилох асуудлыг Эрүүл мэндийн сайд хариуцдаг. Харин ажлаасаа халагдаад байсан ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж, өнгөрсөн наймдугаар сард шүүхээс түүнийг ажилд нь буцаан томилох шийдвэрийг гаргаад байгаа юм.