ОХУ-д коронавирусний шинэ вакциныг туршихыг зөвшөөрчээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-09-28 03:08:42

ОХУ-ын Эрүүл мэндийн яам "Бетувакс-Ков-2" нэртэй коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх зөвшөөрөл олгожээ.


Шинэ вакцины эмнэлзүйн туршилтын эхний болон хоёрдугаар үе шат 2022 оны есдүгээр сарын 27-ноос наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилж, 170 хүнийг сайн дурын үндсэн дээр оролцуулах аж. 


Уг вакциныг Оросын биотехнологийн “Хүний үүдэл эсийн хүрээлэн” компани гарган авсан байна. Санамсаргүй хяналттай туршилтад нь А.А.Смородинцевын нэрэмжит Санкт-Петербургийн томуугийн судалгааны хүрээлэн, “Эко аюулгүй байдлын эрүүл мэндийн төв” ХХК, Пермийн мэргэжлийн анагаах ухааны төв оролцоно гэж тус компани мэдээлжээ. 


“Хүний үүдэл эсийн хүрээлэн”-гийн охин компани болох "Бетувакс” компаниас урьд нь мэдээлснээр, энэ вакцин нь “SARS-CoV-2” коронавирусийг хуулбарласан нано хэсгүүдээс бүрддэг боловч хөхтөн амьтдад халдвар өгөх чадваргүй байна. 

Одоогийн байдлаар ОХУ-д “COVID-19”-ийн таван вакиныг бүртгэжээ. 


Эх сурвалж:TASS

Холбоотой мэдээ