Архангай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээрээ 21 аймгаас 7 дугаарт жагсаж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-09-29 02:24:47

Тус аймагт ЕБС-ийн 33 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 2714 багш ажилтнууд ажиллаж байна. Аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 жил тутамд болдог . Энэ удаагийн зөвлөгөөн цар тахалтай холбоотойгоор танхим , цахим хосолсон байдлаар цэцэрлэг сургуулийн удирдах ажилтан, багш нар оролцож салбарынхаа суурь асуудлыг сайд, яамны ажилтнуудад уламжилсан, ажил хэрэгч уулзалт боллоо. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ "Монгол төрийн бодлогын цөм нь боловсрол, багш хоёр байх ёстой" гэдгийг онцлоод 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог , боловсролын шинэчлэл сэвдээр илтгэл тавьлаа.

Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөний дагуу 23-24-ний өдрүүдэд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оношлох үнэлгээ”-г зохион байгуулж, үнэлгээнд ерөнхий боловсролын 24 сургуулийн 2-12-р ангийн 8319 сурагч тэдгээрийн эцэг эхчүүд хамрагдсан байна.

Холбоотой мэдээ