Л.Оюун-Эрдэнэ: Жагсаал зохион байгуулж буй иргэдийн шаардлагыг ажилдаа тусгах ёстой

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-01 08:04:40

АН-аас “Одоо боллоо” эсэргүүцлийн цуглааныг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. 


Уг жагсаалын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэхдээ, “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад олонх нь засгийн эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаал цуглаан зохион байгуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэдийн жагсаж цуглах эрхэд хүндэтгэлтэй хандаж, тавьж буй шаардлагыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой гэдгийг Засгийн газрын өмнөх хуралдааны үеэр анхааруулсан. Миний хувьд “КОВИД-19” болон вакцинжуулалтыг битгий улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Өмнө нь бодлогогүй улстөржилтөөс болж вакцин тасалдсан асуудал үүсэж байсан. Энэ асуудал дээр л бид нэгдмэл байр суурьтай байх ёстой юм. Бусад зүйлд бид туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс бол халдвар хамгааллын дэглэм сахиулж, тайван жагсаал зохион байгуулахад л хариуцлагатай хандах нь зүйтэй”

гэлээ.

Холбоотой мэдээ