Сүхбаатар дүүрэг шилдэг багш нараа шалгаруулжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-11 02:50:51
Монгол Улсад орчин үеийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, дэлхийн багш нарийн 27, Монголын багш нарын 55 жилийн ойг тохиолдуулан сурган хүмүүжүүлэх ажил үйлстээ санал санаачилга, үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн шилдэг багш, удирдлагуудыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шалгаруулжээ.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, Боловсролын хэлтсийн хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны тэргүү Р.Батхуяг, дүүргийн шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд оролцсон байна.
Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зүгээс дүүргийнхээ бүх сургууль, цэцэрлэгийн дотор, гадна орчинг бүрэн камержуулахаар болсон талаар мэдээлэл хүргэж нийт багш нартаа баярын мэнд хүргэж баяр шилдгээр шалгарсанд нь баяр хүргэлээ.

Ковид 19 цар тахалтай энэ хүнд цаг үед Сүхбаатар дүүргийн боловсролын салбарын хамт олон амжилт бүтээлээр дүүрэн байсны илрэл нь ЭЕШ-ийн дундаж онооны үзүүлэлт 540,1-д хүрч өнгөрсөн оны дундаж үзүүлэлтээс даруй 7 пунктээр өссөн үзүүлэлтээс илт харагдаган. Орон даяар 800 онооны авч, амжилт үзүүлсэн 116 сурагчийн 36 сурагч нь Сүхбаатар дүүргийн сурагч байж, Нийслэлийн хэмжээнд ЭЕШ-ын дүнгээр тэргүүн байранд шалгарсан юм.


Холбоотой мэдээ