ДЭМБ: Сул дархлаатай хүмүүст нэмэлт тунг тарихыг зөвлөв

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-12 03:40:18


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг сул дархлаатай хүмүүст тарихыг зөвлөжээ.


Тодруулбал, ДЭМБ-ын вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд дархлаа нь дарангуйлагдсан хүмүүст стандарт вакцинжуулалтын үзүүлэх үр дүн сул байх магадлалтайгаас гадна “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр тул нэмэлт тунг тарихыг зөвлөсөн байна.

Мөн Дархлаажуулалтын асуудал хариуцсан шинжээчдийн зөвлөх бүлэг хэмээх тус ажлын хэсэг Хятадын “Sinopharm”, Sinovac” компанийн вакцинд хамрагдсан 60-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулахыг зөвлөжээ. Ингэхдээ Латин Америкт хийсэн судалгаагаар эдгээр вакцины үр дүн цаг хугацааны явцад суларч буйг тогтоосныг эш татсан байна. 

Харин нийт хүн амд вакцины нэмэлт тунг тарихтай холбоотой зөвлөмж гаргаагүй бөгөөд ирэх 11 дүгээр сарын 11-нд болох хурлаар нэмэлт тунгийн хэрэглээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. ДЭМБ дэлхий даяар вакцины эхний тунд илүү олон хүнийг хамруулах боломжийг бүрдүүлэхийн тулд нэмэлт тунг нийт хүн амдаа тарих хугацаагаа энэ оны эцэс хүртэл хойшлуулахыг уриалаад байгаа билээ. 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ