Х.Нямбаатар: Бид Оюутолгойн гэрээг амжилттай болгох гэхээр МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2 хүн их сандарч мэдээлэл, тайлбар хийгээд байдгийг би ойлгодоггүй

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-29 10:30:15


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Оюутолгойн гэрээний ажлын хэсгийн ахлагчаар ажиллах энэ 8, 9 сарын хугацаанд их зүйл ажиглагдаж байна. Энэ гэрээ хэлэлцээрийг сайшааж магтаж ярьдаг хүмүүст би хандаад хэлэхэд 22 тэрбум долларын өрөнд орохоор байна гэдгийг хөрөнгө оруулагч Рио Тинто өөрөө баталгаажуулаад өгчхөөд байна.  Тэгэхээр энэ гэрээ ашигтай юу, үгүй юу гэдгийг эргээд нэг хараад үзээрэй. Монгол улсын Ерөнхийлөгч асан Элбэгдоржийн тухайд яг энэ гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудал гарахад гудамны бүх жагсаал цуглааны ард байнга байдаг. Өөрөө ч үүнийгээ твитрээр илэрхийлдэг.  Би үүнийг огтоос ойлгодоггүй юм. Бид энэ гэрээ хэлэлцээрийг амжилттай болгох гэж байхад энэ хүмүүс яагаад сандраад байдаг юм.   Нэг нь Америкаас их сандарсан байдалтай яриа хийнэ, нэг нь дотоод дахь Иргэний нийгмийн байгууллагынхныг өдөөн турхирч, засгийн газрыг тогтворгүй байлгах, үймээн самуун тарих, 7 сард Монгол түмнийг no naadam, yes naadam гэж хоёр талцуулсан. Би ямар байгууллага, ямар улсын захиалгаар ийм зүйл хийгээд байдгийг ерөөсөө ойлгодоггүй.


Холбоотой мэдээ