Энэтхэгт шатахуун, дизель түлшний үнэ дээд үзүүлэлтэд хүрчээ
НийгэмЭнэтхэгт ням гарагт шатахуун, дизель түлшний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тодруулбал, нийслэл Шинэ Дели хотод нэг литр шатахууны үнэ 109.34 рупи /1.46 ам.доллар/, дизель түлшний үнэ 98.07 рупид /1.31 ам.доллар/ хүрсэн байна.
Мөн Энэтхэгийн санхүүгийн нийслэл гэгддэг Мумбай хотод нэг литр шатахуун 115.15 рупи, дизель түлш 106.3 рупийн үнэтэй байгаа бол зүүн нутгийн томоохон хот болох Колкатад тус тус 109.79, 101.79 рупийн үнэтэй байна.
Холбогдох тайлангуудаас үзэхэд, 10 дугаар сарын 25-27-нд буюу шатахуун, дизель түлшний үнэ дөрвөн хоног дараалан литр тутамдаа 35 пеннигээр нэмэгдэхээс өмнө үнэ огт өөрчлөгдөөгүй байжээ.
Ням гаргийн байдлаар, Энэтхэгийн бүх томоохон хотод шатахууны үнэ литр тутамд 100 рупи даваад байгаа бол дизель түлшний үнэ 20 орчим мужид уг түвшинд хүрчээ. Тус улсад татвар, тээврийн зардал зэргээс шалтгаалан үнэ муж бүрд ялгаатай байдаг.
Эх сурвалж: Xinhua