МУГЖ Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан МБҮС-ийн суралцагчид Олон Улсын Балетын 8-р уралдаанаас алт, мөнгөн медаль хүртлээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-11-02 06:58:21

Өмнөд Африкийн Олон Улсын Балетын Наймдугаар уралдаан өнгөрсөн аравдугаар сарын 24-нд Өмнөд Африкт болжээ.  Тус уралдаанд дэлхийн 28 орны 180 оролцогчид  цахим, тайз гэсэн хосолсон хувилбараар явуулж, ур чадвараа сорьсон байна. Кэйптаун хотын Артскэйп театрын тайзнаа зохион байгуулагдсан уг тэмцээнд Монголын Балетын Үндэсний сургуулийн  бүжигчид амжилттай оролцсон байна. Анхан шат 2 ангийн сурагч С. Халиун 6-8 насны ангилалд алтан медаль, дунд шат 1 ангийн сурагч Х.Тэгшжаргал 9-11 насны ангилалд мөнгөн медаль тус тус хүртжээ.  

Монголын Балетын Үндэсний сургуулийн  хувьд тус уралдаанд анх удаагаа оролцож байгаа бөгөөд Монгол-Өмнөд  Африк улсын балетын харилцаа холбоог үүсгэж байгаагаараа онцгой ач холбогдолтой байлаа гэж тус сургуулийн удирдлагууд нь онцолж байна. Өмнөд Африкт болсон энэ удаагийн тэмцээнд Монголын Балетын Үндэсний сургуулийн сурагчид оролцсон явдал нь  олон улсад өөрсдийгөө сорих томоохон боломж байлаа гэж тус сургуулийн багш нар нь онцолж байсан юм. 

 


Холбоотой мэдээ