Бизнесийн 120 байгууллага, ААН-ийнхэн нэмэлт тунд бүрэн хамрагджээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-11-24 07:20:00

Худалдаа, үйлчилгээ, бизнесийн салбарынхан байгууллага, ААН-ээрээ вакцины нэмэлт 3 дахь тунд идэвхтэй хамрагдаж эхэллээ. Нийслэлд өчигдрийн байдлаар 120 гаруй байгууллага, ААН дархлаажуулалтын нэмэлт тунд ажилтнуудаа бүрэн хамруулаад байна.




“Цэ энд Цэ” пабын гүйцэтгэх захирал З.Болдбаатар хэлэхдээ, “Худалдаа, бизнесийн салбарынхан вакцинжуулалтын 3 дугаар тунд бүрэн хамрагдвал дахин хязгаарлалт хийж хорио тавихгүйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Хөл хорио тогтоосноор олон хүн ажилгүй болж, ажил төрөл үйлчилгээ бүрэн зогсож байсныг бид биеэрээ туулсан учир үүнийгээ ойлгон 3 дугаар вакцинжуулалтыг өөрсдөөсөө эхэлж, нэмэлт тундаа түлхүү хамрагдахыг салбарынхандаа уриалж байна” гэв. Тус үйлчилгээний газрын 180 гаруй ажилтан буюу нийт ажиллагсдын 98 хувь хамрагдаад байна.




Зорилтот бүлгийн 28 хувь нэмэлт тунд хамрагдаад байна.





Түүнчлэн нийслэлд их, дээд сургуулиудад вакцинжуулалтын цэг ажиллуулснаар одоогийн байдлаар 22 сургууль, коллежийн 20 мянга гаруй оюутан сурагч 3 дахь тундаа хамрагдаад буйг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Энэ бол явуулын болон түр цэгүүдэд хамрагдсан байдал аж.


Бизнесийнхэн нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна




Мөн нийслэлд томоохон зах, худалдааны төвүүдэд вакцины түр цэгүүдийг байгуулан ажиллаж байна. Энд түрээслэгч, худалдагч нараас гадна үйлчлүүлэгч, худалдан авагч нарыг мөн хамруулж эхлээд байна. Тавь болон түүнээс дээш ажилтан ажилчинтай байгууллагад вакцинжуулалтын явуулын баг очин дархлаажуулалт хийх боломжтой юм. Энэ үйл ажиллагааг тээвэр ложистикийн үйлчилгээний “Алтай ложистик” болон худалдааны “Наран фүүдс” компанийнхан 40-50 ажилтантайгаар эхлүүлсэн юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ