Зорилтод бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээнэ
Life StyleУлсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн, харин зорилтот бүлгийн 28 хувь нь хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд нийт иргэдийн 30 хувь, зорилтод бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна.
Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтоо харьцуулахад 4,102 тохиолдлоор буурсан. Өвчлөлийн тохиолдол буурч буй нь нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд Н.Энхболд ЗГ-ын хуралдаанд онцлон хэллээ.
Энэ сарын 23-ны байдлаар нийт хүн амын 69,4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.