Абу Дабид Монголоос 20 жүдоч хүчээ сорино
НийгэмОлон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны хамгийн сүлийн Гранд слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 11 дүгээр сарын 26-28-нд зохион байгуулна.
“Абу Даби-2021” Их дуулгад манай улсаас нийт 20 жүдоч /эрэгтэй 10, эмэгтэй 10/ хүч, ур чадвараа сорино. Манай тамирчдын түрүүч өнөөдөр Абу Дабид хөл тавьсан бөгөөд ОУХМ Б.Хишигбаярын удирдлага дор өрсөлдөнө. Тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, шилдэг наймд шалгарвал жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ. Тус тэмцээний 60 кг жинд Б.Сүхбат, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайванийн жүдоч Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол 73 кг жинг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн бөх Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн 52 кг-д олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдахаар мэдүүлгээ өгсөн байна.
11 дүгээр сарын 26-ны баасан гараг
Эрэгтэй 60 кг: Э.Сумъяабазар /ОУХМ, “Женко” клубын тамирчин/,
Б.Сүхбат /ОУХМ, “Женко” клубын тамирчин/
66 кг: Ё.Басхүү /ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” СХ-ны тамирчин/,
Гүжинлхамын Сод-Эрдэнэ /Спортын мастер/
Эмэгтэй. -52 кг: Б.Хорлоодой /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,
Ганболдын Ганцэцэг /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/
57кг: Л.Энхрийлэн /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/,
Б.Алтанцэцэг /Хан-Уул дүүргийн спорт хороо, “Женко” клубын тамирчин/
11-р сарын 27-ны Бямба гараг
Эрэгтэй. 73 кг: Г.Одбаяр /МУГТ, ДАШТ-ий хүрэл медальт,
Багийн ДАШТ-ий хүрэл медальт“Женко” клубын тамирчин/,
Ц.Цогтбаатар /Сүхбаатарын одонт, “Сүлд” СХ-ны тамирчин/
81 кг: Г.Болор-Очир, Булганы Батболд /”Хангарьд” СХ-ны тамирчин/
Эмэгтэй. 63 кг: Б.Баасанжаргал /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,
С.Лхагвадулам /ОУХМ. “Сүлд” спорт хорооны тамирчин/,
70 кг: М.Даваасүрэн /Боржин төв дэвжээ/, Ц.Энхчимэг
11-р сарын 28-ны ням гараг
Эрэгтэй. +100 кг: О.Цэцэнцэнгэл /МИАТ-ийн тамирчин/, С.Баторших
Эмэгтэй. -78 кг: Б.Эрдэнэт-Од, +78 кг: А.Адьяасүрэн нар тус тус барилдана