Хилийн чанадад амьдарч буй сурагчдын дунд “БИ МОНГОЛ ХҮН” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдаан зарлагдлаа

Видео Нэвтрүүлэг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-02 08:42:22

Үндэсний  эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн хүрээнд хилийн чанадад амьдарч буй сурагчдын дунд УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын нэрэмжит “Би Монгол хүн” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн уралдааныг Парламентын сурталчилгаа мэдээллийн төвболон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ хамтран зохион байгуулж байна.

 

Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн уламжлал, төрт ёсны залгамж чанарыг сурталчлан таниулж, эрхэмлэх үнэт зүйлс, сэтгэлгээний ондоошил, эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, монгол хэл, бичгээ сурталчлах зорилгоор энэхүү уралдааныг хилийн чанадад амьдарч буй Монгол хүүхдүүдийн дунд зарлажээ.

 

Би Монгол хүнсэдвийн хүрээнд  6-12 насны сурагчид  гар зургийн төрлөөр, 13-18 насны сурагчид зохион бичлэгийн төрлөөр уралдаанд оролцоно.

 

Зохион бичлэгийн төрөлд тавигдах шаардлага:

 

·       Сэдвийн агуулга бүрэн гаргасан,  хэл найруулга бичлэг, ур чадвар сайн байх

·       Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт үнэн зөв байх

·       Бүтцийн хувьд эхлэл, гол хэсэг, төгсгөл гэсэн хэсгээс бүрдсэн байх

           Бичгийн стандарт:

·       Үсгийн фонд Аrial 12, мөр хоорондын зай 1,5,  үгийн тоо 150-аас  хэтрэхгүй Монгол хэлээр бичих, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх 

·       Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлахгүй байх, иш татсан тохиолдолд эх сурвалжаа дурдах

·       Зохион бичлэгээ ирүүлэхдээ хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, мэйл хаягийг бичиж илгээнэ.

 

 

Гар зургийн уралдаанд тавигдах шаардлага:

 

·       Гар зургийн бүх төрлөөр А4 хэмжээтэй цаасан дээр зурна.

·       Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлахгүй байх, иш татсан тохиолдолд эх сурвалжаа дурдах

·       Бүтээлээ ирүүлэхдээ тухайн зургийг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, мэйл хаягийг зургийн тайлбарын хамт хавсаргана

 

Уралдаанд зориулсан бүтээлийг 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл  @Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв Facebook хуудсаар мөн  presscenter@parliament.mn мэйл хаягаар хүлээн авна. Бүтээлийг фото хэлбэрээр дээрх хаягаар ирүүлэх юм.  

 

Холбоотой мэдээ