"Солонго SF" бүрэн дунд сургууль "Хүүхэд хамгааллын жишиг сургууль" сарын аянд хамрагдлаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-03 10:22:52

Хан-Уул дүүрэгт улсын өмчийн 19, хувийн хэвшлийн 30 гаруй сургууль байдгаас нийт 5 сургуулийг сонгон авч "Хүүхэд хамгааллын жишиг сургууль" загварыг хэрэгжүүлж байна.
Дүүргийнхээ 5 жишиг сургуулийн нэгээр сонгогдсон "Солонго SF" бүрэн дунд сургуулийн багш, сурагчид, эцэг эх асран хамгаалагчдыг хамруулсан хүүхэд хамгааллын сургалт энэ сарын 2,3-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Сургуулийн орчинд, багшийн сургах үйл ажиллагаанд, гэртээ байхдаа хүүхдийн үндсэн язгуур эрх зөрчигдөхгүй байх, хүүхдийн эрхийн үндсэн зарчим ямагт мөрдөгдөж байхыг сануулсан уг сургалт үр дүнтэй байлаа гэж эцэг эх, багш нар дүгнэж байна.
НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан зөвлөмжийн хүрээнд дараах 4 зарчмыг онцлон хэрэгжүүлэхийг сануулсан байдаг.
1. Хүүхдийг хүндэтгэх
2. Хүүхдийг хамгаалах
3. Хүүхдийн эрхийг хангах
4. Хүүхдийн хохирлыг арилгах гэсэн 4 зүйлийг нийгэм даяараа ханган, хэрэгжүүлж байхыг сургалтыг удирдсан Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал уриалсан юм.
"Хүүхэд хамгааллын жишиг сургууль" сарын аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ХУД-ын Боловсролын Хэлтэс хамтран хэрэгжүүлж байгаа юм.







Холбоотой мэдээ