Герман: Вакцинд хамрагдаагүй иргэддээ хориг тавина

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-04 01:15:31

Цар тахлын дөрөв дэх давалгаа омикрон хувилбар гарснаас хойш вирус тархалтыг хумих зорилгоор Германы засгийн газар дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдээ олон нийтийн газар, үйл ажиллагаанд оролцуулахгүй байх хатуу хориг тавив.

Канцлер Ангела Меркель, түүний залгамжлагч Олаф Шольц болон мужийн захирагчид энэ хоригийг санаачлан дэмжсэн байна. Ингэхдээ олон нийтийн газар, үзвэр үйлчилгээ, салон, уушийн газар зэрэгт заавал вакцинд хамрагдсан баримт эсвэл Covid-19 тусаад эдгэсэн бичиг зэргийг шалгаж үйлчлүүлэх эрхтэй болно гэж хоригт заажээ.

Герман аравдугаар сард Covid-19-өөр өвчлөгсдийн тоо 8000 давж, нас барагсдын тоо 60 байсан бол өнгөрсөн долоо хоногт халдвартай иргэдийн тоо 60 мянга, нас баралтын тоо өдөрт 300 болсон гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд байна.

Шинэ төрлийн мутац омикроны хоёр тохиолдол илрээд байгаа Герман улс цааш аюулгүй байдлаа хадгалах зорилгоор вакцинжуулалтын хууль санаачлан батлуулах гэж байна. Нийт иргэдийн 69 хувь вакцинд хамрагдсан ч Португаль, Испани, Бельги, Дани, Ирланд зэрэг орнуудаас бага хувьтай юм.

Их дээд болон бага дунд сургууль нээлттэй байх боловч сурагчдыг амны хаалт зайлшгүй зүүхийг шаардах гэнэ.  Олаф Шольц шинэ оноос өмнө 30 мянган тун вакцин нэвтрүүлж, шинэ хуулийн төслөө маш хурдан бэлтгэж батлуулна гэж мэдэгджээ.


Эх сурвалж: New York Times

Холбоотой мэдээ