“Омикрон” хувилбар “дельта”-гаас аюул багатай гэж үзэж байна

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-13 01:57:40

Коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” нь вакцинд тэсвэртэй байж болох ч аюул нь “дельта”-гаас бага байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ вирусний шинэ хувилбарын талаар техникийн мэдээлэлд дурджээ.


“Өнөөдрийн байдлаар мэдээлэл хязгаарлагдмал байгаа бөгөөд вакцин “омикрон”-ы эсрэг үр дүнтэй болохыг нотлох нотолгоо байхгүй байна. Урьдчилсан мэдээлэл болон “омикрон” омгийн уургийн нэлээд өөрчлөгдсөн эсрэгтөрөгчийн профиль нь уг хувилбарын эсрэг вакцины үр нөлөөг бууруулж байгааг харуулж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.


Үүний зэрэгцээ илэрсэн ихэнх тохиолдолд өвчин шинж тэмдэггүй, эсвэл хүндрэхгүй байгаа учир шинэ хувилбар нь аюул багатай болохыг харуулж байна гэж ДЭМБ цохон тэмдэглэжээ.


Одоогийн байдлаар “омикрон” хувилбар 63 оронд илрээд байна. Тархалтын хурдны хувьд “дельта”-г давж болзошгүй боловч энэ нь юутай холбоотой нь одоогоор тодорхойгүй байна гэж ДЭМБ мэдэгдэв.


Эх сурвалж: RIA Novosti

Холбоотой мэдээ