"Иргэдийн наадам 2021" тэмцээнийг Эрдэнэцогтынхон өнгөллөө

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-13 06:54:33

Баянхонгор аймгийн “Иргэдийн наадам 2021” тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд аймгийн БТСГ-т боллоо. Мөн өдрүүдэд сум, байгууллагын 22 багийн 641 тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, гимнастик гэсэн дөрвөн төрлөөр хурд, хүч, авхаалж, самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөв.

Тус тэмцээн аймаг, сум, багийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхэд идэвх, оролцоог дээшлүүлэх зорилготой. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч М.Батбаяр, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, БТСГ-ын дарга Б.Оюунбаатар нар оролцож баг тамирчдад шагнал гардууллаа. 

Баянхонгор аймгийн иргэдийн наадамд багийн нэгдсэн дүнгээр Д.Цэвэгдорж ахлагчтай Эрдэнэцогт сумын баг тамирчид тэргүүлж, дэд байрт А.Батаа ахлагчтай Есөнбулаг 9дүгээр баг, гутгаар байрт Т.Баярмагнай ахлагчтай Рашаант 10 дугаар баг тус тус шалгарсан байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд Б.Нандинцэцэг ахлагчтай Номгон баг, эрэгтэйчүүдийн төрөлд Б.Сангидоо ахлагчтай Баян-Овоо сум тэргүүлжээ. Волейболын тэмцээнд эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг Л.Хажидмаа ахлагчтай Эрдэнэцогт сум, эрэгтэйчүүдийн ангилалд Б.Данаажав ахлагчтай Шинэжинст сумын баг тэргүүлсэн байна.

Олс таталтын тэмцээнд тэргүүн байрыг О.Мөнхболд ахлагчтай Эрдэнэцогт сум, гимнастикийн тэмцээнд С.Сарантуяа ахлагчтай Есөнбулаг 9дүгээр баг тус тус тэргүүлжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ