Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна
Улс ТөрМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрөөс энэ сарын 17-н хүртэл ОХУ-д албан ёсоор айлчилна.
Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Мөн үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэдгийг ГХЯ-наас мэдээллэсэн юм.