БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ
ДэлхийдБНСУ-ын эрх баригчид авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж буй Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ тухай "Yonhap" агентлаг баасан гарагт мэдээлсэн байна.
Тус агентлагийн мэдээлсэнээр өдгөө 69 настай Пак Гын Хэг шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад оруулжээ.
Дээрх шийдвэрийг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хүмүүнлэгийн үүднээс гаргажээ. Пак Гын Хэ 2019 онд мөрний мэс засалд орсон бөгөөд энэ жил мөр, нурууны архаг өвчний улмаас гурван удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
Эх сурвалж: TASS