“Оны онцлох хүүхэд”-үүд тодорлоо
НийгэмХүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг 29 дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.
Оны онцлох хүүхэд шалгаруулах энэ жилийн шалгаруулалт нь “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдлын үетэй давхцаж байгаа бөгөөд хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцож, өмнөх амжилтаа бататган, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байлаа.
2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 117 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 30 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.
Энэ жил дараах 9 номинациаар “Оны шилдэг хүүхэд” шалгаруулж, шагнан урамшууллаа.
Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Дашням, Багануур дүүргийн Ерөнхий боловсролын Сод сургуулийн 9А ангийн сурагч Э.Ангараг;
Сурлагын амжилт төрөлд Орчлон сургуулийн 12А ангийн сурагч О.Тэмүжин, 1 дүгээр сургуулийн 12Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал, Орчлон сургуулийн 12С ангийн сурагч Э.Тэргэл;
Урлаг, уран бүтээл төрөлд Дорноговь аймгийн 3 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Г.Энгүүн, Монгол улсын консерваторын Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч О.Нандин, Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 9-2 ангийн сурагч С.Бишрэл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Г.Уянгадарь, Шинэ Монгол Харүмафүжи дунд сургуулийн 3Б ангийн сурагч Т.Маргад, Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 9-2 ангийн сурагч О.Эгшиглэнт-Од;
Биеийн тамир, спорт төрөлд 1 дүгээр сургуулийн 8Ё ангийн сурагч Б.Ананд, Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Г.Амаржаргал, Улаанбаатар элит олон улсын сургуулийн сурагч М.Анхбаясгалан, Орчлон сургуулийн 8Б ангийн сурагч Э.Эрхэс;
Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч Б.Ичиннорвоо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Т.Ундрахбаяр, Нийслэлийн Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ;
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор 12А ангийн сурагч О.Мөнхтүшиг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч И.Руслан, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн 12А ангийн сурагч У.Ану-Үжин;
Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөл 42 дугаар сургуулийн 7А ангийн сурагч А.Гэсэр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 12А ангийн сурагч Ч.Маргад, Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 11 ангийн сурагч Л.Болортуяа;
Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Дорнод аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл Б.Ану, Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 12р ангийн сурагч Б.Халиунаа, Хан-уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Билгүүн;
Багийн амжилт төрөл-1 Баян-Өлгий аймаг Дарын цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Ахжол, Б.Али-Рахман, 12 дугаар ангийн сурагч А.Ерганат нар тус тус шалгарлаа.